Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-ны өдрүүдэд болно. Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морин уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.Үндэсний спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна үзүүлэх тоглолт, сургалт, үзэгч, сонирхогч, жуулчдын дундах үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна