Н.Учрал: Сүүлийн нэг сарын хугацаанд нүүрсний экспорт 30 хувиар нэмэгдсэн

А.Булганчимэг
2025/08/20

Өнөөдөр /2025.08.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ хурлаар экспортыг нэмэгдүүлэх тухай авч хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газар баталлаа. Ингэснээр уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх гаалийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр богино хугацаанд ажлуудыг зохион байгуулах шийдвэрүүдийг гаргалаа. Энэ шийдвэрүүдийн талаар Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 19 хүртэл нэг сарын хугацаанд өмнөх саруудын дунджаас 30 хувиар нүүрсний экспорт нэмэгдсэн. 8.4 сая нүүрсийг экспортолсон. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долдугаар сар 2 сая 900 мянган нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ны байдлаар 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан. Энэ үзүүлэлтүүд сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоо.

Экспортыг нэмэх чиглэлээр хүнд суртлууд үүсгэдэг олон зөвшөөрлүүдийг нэхдэг заавал биеэрээ очиж бичиг баримт бүрдүүлдэг, цохолт хийлгэдэг, тамга дардаг энэ процесс бол маш их цаг хугацаа шаарддаг. Хувийн хэвшилд дарамт учруулдаг байсныг гаалийн хилээр бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын журам гэж гаалийн даргын тушаалаар баталдаг журам байдаг. Энэ журмыг өөрчлөхөд цахим систем бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, ТЕГ, бондын захиргаа, Хил хамгаалах ерөнхий газар хоорондоо мэдээлэл солилцдог болох бололцоог бүрдүүлж дууссан. Ингээд энэ журам дээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг хийж байна. Өнөөдөр ХАҮТ дээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж энэ журам дээр саналаа өгч байна. Нийтдээ олон нийтийн зүгээс 17 мянга гаруй саналыг энэ журам дээр илэрхийлсэн. Ингээд наймдугаар сарын 31-ны дотор энэ журмыг батална. Энэ үүргийг ГЕГ-ын даргад Засгийн газрын тогтоолоор үүрэгдүүлсэн” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна