Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана

Admin
2025/08/20

Өнгөрсөн зургаадугаар сард АН Хамтарсан Засгийн газраас гарч, тус намын дарга Лу.Гантөмөр даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн.

Үүнээс хойш тус намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн үргэлжилж, зарим гишүүдийн нэр яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор тус нам Үндэсний бодлогын хороогоо намар хуралдуулах чигтэй байсан ч өдөр нь товлогдоогүй байгаа.

Харин энэ сарын 18-ны даваа гарагт Ардчилсан намын ҮБХ-ны хурал хуралдуулахаар АН-ын С.Эрдэнэболд, Б.Түвшин нарын гишүүд 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт өгсөн.

Тиймд Үндэсний бодлогын хорооны хуралдаан болон үүсээд буй асуудлаар тус намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2025.08.20/ хуралдах албан бус мэдээлэл гараад байсан. Уг хурал 17.00 цагаас, Ардчилсан намын байранд товлогджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна