Оргил хулдааны төвийн зүүн замд осол гарч, хүний амь эрсэдлээ

Admin
2025/07/31

Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил хулдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашин мотоциклтэй мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнөөдөр (2025.07.31) 12:07 цагийн орчимд бүртгэгджээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна