Увс аймгийн 100 жилийн ойд 6 тэрбум төгрөгийн хандив цугларчээ

Admin
2025/07/30

 Монгол даяараа Увс аймгийнхнаар "амьсгалж", 100 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж байна. Бид Увс аймгийн 100 жилийн ойн хүрээнд хэдэн төгрөгийн хандив цугларч, бай шагнал, эд материал, бүтээн байгуулалтаар хэдий хэр хандив орж ирснийг "Увс аймгийн 100 жил" пэйж хуудсанд нийтлэгдсэн хандивын мэдээллүүдийг нэгтгэж, гаргалаа.

БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАНДИВ: "Увс аймгийн 100 жил" пэйж хуудсанд нийтлэгдсэн хандивын мэдээллүүдийг нэгтгэж, үзэхэд ойролцоогоор, 6 тэрбум орчим төгрөгийн бэлэн мөнгийг Увс нутгаар овоглодог эрхмүүд 100 жилийнхээ ойд хандивлажээ.

Хамгийн их мөнгөн дүнтэй хандивыг АПУ Компани өгчээ. Тодруулбал, 600 сая төгрөгийг Увс аймгийн 100 жилийн ойд хандивласан байна. Түүний араас "Хурд групп” ХХК 500 сая төгрөг хандивласан бол УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 400 сая төгрөг хандивлажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна