Эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдөр болно

Admin
2025/07/25

Индонезийн Жакарта хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний хасагдах шатны тоглолт өнөөдөр болно.

Тодруулбал, өнөөдөр “Улаанбаатар Аманзонс” баг Францын “Orleans” багтай тоглоно. Тоглолт 18.00 цагаас болох юм.

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд “Улаанбаатар Аманзонс” баг хэсэгтээ Тайландад хожигдсон ч Германы “Bonn Baskets” багийг 19-18-аар хожсон. Харин Тайландын баг Германыг 19-18-аар хожсоноор манай багт хэсгийн хоёрдугаар байраар шилдэг наймд үлдээд байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна