Багануурын уурхайчдын тэмцэл амжилтад хүрэх үү?

Admin
2025/07/22

Наадмын амралттай давхцуулан шөнө дөлөөрхуралдсан Багануурын уурхайн ТУЗ-ийн шийдвэрээр ажлаасаа халагдсан тус уурхайн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг өмөөрч уурхайн ажилчид тэмцэл өрнүүлсээр байна. Өнгөрөгч баасан гаригт тус уурхайн ажилчдын төлөөлөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны гадна эсэргүүцлээ илэрхийлэн жагслаа. 

Энэ үед уурхайчдын тавьж буй шаардлагыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хүлээж авч хариу өгөхгүй үл тоосон байна.  Наадмын маргааш намар гэдэг үг Багануурын уурхайд хамгийн их хамаатай. Учир нь Улаанбаатарчууд бидний цахилгаан, дулаантай өвөлжих эсэх нь энэ уурхайн үйл ажиллагаатай холбоотой. Жилдээ 4 орчим сая тонн нүүрс олборлож, нийслэлийн хоёр, гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудын 65-70 хувийг, Дархан, Эрдэнэт, Багануурын дулааны цахилгаан станцуудыг ч бас нүүрсээр хангадаг . 1200 гаруй ажилчинтай манай улсын ууган уурхайнуудын нэг. Гэтэл одоо уурхайн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг халах шийдвэрээс болж Д.Түвшинжаргал захирлыг үргэлжлүүлэн ажиллуулах уурхайчдын тэмцэл хаана хүрч шийдэгдэх нь тодохойгүй байна.

Уурхайчдын хувьд толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байрны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь хэрэв энэ уурхайн ажлын гүйцэтгэл муу, алдаа дутагдал гарсан гэж байгаа бол удирдлага менежментээр хангаж ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд ч адилхан хариуцлага хүлээх учиртай гэж ярьцгааж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах нь битгий хэл улс төрчидтэй холбогдож санаатай санамсаргүйгээр улстөрчдийн захиа даалгаварыг биелүүлж, томилгоо сандал суудал ярихаас өөр зүйл хийдэггүй гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн охин компаниудаас хэдэн тэрбумаар менежментийн төлбөр авдаг бөгөөд аль тэртээ 13 жилийнөмнө хэл ам дагуулан байж ЭМ СИ ЭС компаниас худалдаж авсан Гашуун сухайтын автозамын хураамжийг ч энэ компани захиран зарцуулж байна. Эрдэнэс Монгол ХХК-ийн цахим хуудсанд илээр тавигдсан ажилчдын мэдээллийг л хархад 150 гаруй хүний нэрс дурайж байна. Үүний цаана энэ бүртгэлд ороогүй олон хүн ажиллаж байгаа ч гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Энэ олон хүн гавьтай хийсэн ажилгүй өндөр цалин авч байгаа хэрнээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг, бодит баялаг бүтээж жинхэнэ ажлын фронт дээр ажилладаг охин компаниудынхаа уурхайчдаа үл тоох нь зарчимгүй бөгөөд хариуцлаггүй үйлдэл мөн.  Ёстой л нөгөө хийхийг нь чи хий аахилхыг нь би аахилья гэдэг үгний утга жинхэнэ утгаараа энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой болжээ. Түүгээр ч барахгүй чи үх би амьд үлдэе гэдэг зарчим группын удирдлагууд баримталдаг бололтой. Үйлдвэрлэл эрхэлдэггүй мөртлөө 150 гаруй ажилтан нь юу хийдэг нь мэдэгддэггүй компанийн удирдлага Наранцогтод хэзээ хариуцлага тооцох вэ!

Ажилчдын мэдээлэлтэй доорх холбоосоор танилцана уу https://www.erdenesmongol.mn/m...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна