МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авлаа.
Ингэснээр манай шигшээ баг хэсгээсээ хоёроор гарч, хасагдах шатанд А хэсгийн гураваар гарсан Казакстаны багтай тоглохоор боллоо.
Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж, 81:74 харьцаатайгаар хожил авсан бол хоёр дахь тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийж, хожигдол хүлээгээд байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна