Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн багц дахь төсвийг нэмжээ

Admin
2025/07/16

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн багц дахь төсвийг нэмжээ. Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь хүргэж нэмэгдүүлэх, индексжүүлэх зарим шийдвэрийг Засгийн газраас хойшлуулсан. Мөн ДЦС-3 ТӨХК-д гарсан гэнэтийн осол аваарын хохирлыг бууруулах, хойшлуулашгүй сэргээн засварлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор Эрчим хүчний сайдын багцад дараах зардлуудыг нэмж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

  • Урсгал зардалд 34,7 тэрбум төгрөгөөр /дулааны сианцууд болон эрчим хүчний компаниудын алдагдлын татаас 9.1 тэрбум төгрөг/
  • Гэр хорооллын айл өрхүүдэд олгох цахилгааны хөнгөлөлт урамшуулалд 25,6 тэрбум  төгрөг/
  • Хөрөнгө оруулалтын зардалд төсөвт өртөг 105 тэрбум төгрөг, санхүүжих дүн нь 35  тэрбум төгрөг
  • ДЦС-3 дулаанжуулалтын тоноглолын өргөтгөл, шинэчлэл 8,5 тэрбум төгрөг
  • ДЦС-3 ТӨХК-ийн турбогенератор 7-г шинээр суурилуудах төсөвт өртөг 30 тэрбум төгрөг, 2025 онд санхүүжих дүн 5 тэрбум төгрөг
  • ДЦС-3-ын өргөтгөл хэсгийн дээвэр, байрны засварт 7 тэрбум төгрөг
  • ДЦС-3-ын 50МВт турбогенератор 9 шинээр суурилуулах төсөвт өртөг 60 тэрбум төгрөг, 2025 онд санхүүжих дүн нь 15 тэрбум төгрөг тус тус батлагдсан байна.

Сэргээн босголт, техникийн нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэхээр дээрх дөрвөн төсөл арга хэмжээний хүрээнд 105 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд 2025 онд 35 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлжээ. Харин Засгийн газраас баримталсан хэмнэлтийн бодлого болон Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу урсгал зардлаас  930.3 сая төгрөг, хөрөнгө оруулалтаас 2.282.7 тэрбум төгрөг тус тус бууруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна