“Тамирчдын өдөр”-ийг 89 дэх жилдээ тэмдэглэж байна

Admin
2025/06/27

Өнөөдөр Монголын “Тамирчдын өдөр”. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор Монголын “Тамирчдын өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулдаг. Энэ жил 89 дэх жилдээ тэмдэглэж байна. 

Энэ өдөр тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж явсан үе үеийн тамирчид медалиараа гангарч, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ жил  үйл ажиллагаа төв талбайд өнөөдөр 10:00 цагт эхлэх бөгөөд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаны хүмүүс оролцох аж. Энэ үеэр тамирчдын үзүүлэх тоглолт болон уран бүтээлчид ая дуугаа өргөхийн сацуу Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаас алдарт “Тамирчны алдар” эгшиглэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна