Э.Дөлгөөн шилбэний булчингийн гэмтлийн улмаас өнөөдрийн хоёр тоглолтод тоглох боломжгүй болсон учраас хэсгээс гарах эсэхээ шийдэх чухал тоглолтод манай шигшээ баг 3 хүний бүрэлдэхүүнтэй тоглоно.
“FIBA 3x3 World Cup 2025” сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ, Франц, Серби, Латви, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж буй юм.
Монгол Улсын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан бол эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Монголын эмэгтэй баг өчигдөр Бразилын шигшээ багийг хожиж, Украйны багт хожигдсон.
Харин эрэгтэйчүүд АНУ болон Латвийн шигшээ багуудтай тоглож, хоёр хожигдолтойгоор тэмцээнээ үргэлжлүүлж буй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна