2025 оны 6 дугаар сарын 22-нд Сирийн Дамаск хотын захад байрлах Mar Elias грек ортодокс сүмд мөргөлдөөн болж байхад өөрийгөө дэлбэлж, халдлага үйлдэн талаар Сирийн төрийн мэдээний агентлаг SANA мэдээлэв.
Халдлагаар дор хаяж 20 хүн нас барж, 50 гаруй хүн шархадсан байна. Халдлага үйлдэгч масктай этгээд сүмийн танхимд орж, мөргөлчдөд гал нээсэн бөгөөд дараа нь өөрийгөө дэлбэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр халдлагад хоёр этгээд оролцсон байж болзошгүй байна.
Сири улсын эрх баригчид халдлагын ард “Исламын улс” бүлэглэл байж магадгүй хэмээн үзэж байгаа ч уг бүлэглэсэн албан ёсоор хариуцлага хүлээгээгүй байна. Сири Засгийн газар, олон улсын байгууллагууд уг халдлагыг хүчтэй буруушааж, шашны цөөнхүүдийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатайг онцолж байна.
Энэхүү халдлага нь Сирийн сүм рүү чиглэсэн хамгийн ноцтой террорист үйлдэл бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, шашны эв нэгдлийг ноцтойгоор зөрчсөн хэрэг болж байна. Цаашид терроризмын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна