Их Британийн засгийн газар батлан хамгаалах салбартаа хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

Admin
2025/05/29

Их Британийн засгийн газар батлан хамгаалах салбартаа хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, дайсагнагч улсуудын үйл ажиллагаанд хариулж цахим халдлага хийх бүлгүүд байгуулахад 1,35 тэрбум ам.доллар зарцуулна гэж тус улсын батлан хамгаалахын сайд Жон Хили мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, компьютерын товчлуур дайн явуулах хэрэгсэл болж хувираад байгаа учраас хиймэл оюун ухааны технологи ашиглах, цахим халдлагын бүлгүүд байгуулах нь батлан хамгаалах салбарт шинэ стандарт тогтоох ажээ.

The Daily Telegraph сонины мэдээлснээр, сүүлийн хоёр жилд Их Британийн Батлан хамгаалах яам 90 мянга орчим цахим халдлагад өртсөн нь 2023 онд нийтлэгдсэн үзүүлэлттэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр халдлагыг Орос болон Хятадын нутаг дэвсгэрээс үйлдсэн хэмээн үзэж байгаа аж. Их Британийн зэвсэгт хүчин болзошгүй аюулыг автоматаар илрүүлж, түүнийг устгахад ямар зэвсэг хамгийн үр ашигтай болохыг тодорхойлох чадвартай системтэй Эстони зэрэг бусад улсад хиймэл оюун ухаанд суурилсан технологиудыг туршиж байгаа гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна