Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай хийж байгаа яриа хэлэлцээнд Ираны эрх баригчид буулт хийхэд нээлттэй байгаа боловч уран баяжуулах, атомын эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах асуудал үүнд огт хамаарахгүй гэж Ираны Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Яриа хэлэлцээний зорилго цөмийн хөтөлбөрийнхөө хүрээнд Иран улс цөмийн зэвсэг бүтээхгүй гэсэн баталгаа гаргуулж авахад оршиж байгаа бол бид түүнийг нь гаргаад л өгнө. Хэрэв АНУ-ын зорилго нь цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах иранчуудын эрхийг хасах явдал бол яриа хэлэлцээний үйл явц бүхэлдээ эргэлзээтэй болно” гэж Ираны дипломатч тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна