Трамп:Путин Украиныг бүхэлд нь эзлэхийг хүсвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно

Admin
2025/05/26

ОХУ-ын ерөнхийлөгч Путин тэвчээрийг нь алдуулж байгааг Трамп хэллээ. ОХУ гурван шөнө дараалан Украинд цохилт өгсөн энэ өдрүүдэд Трампийн хэлсэн үг Путинд хандсан хамгийн хурц шүүмжлэлүүдийн нэг болов.

Тэрбээр Ням гаригийн шөнө цахим хуудсандаа "Би Владимир Путинтэй үргэлж л сайхан харилцаатай байсаар ирсэн. Гэвч түүнд ямар нэг зүйл тохиолдчихоод байна. Тэр үнэхээр галзуурчээ. Путин шаардлагагүйгээр олон хүний амийг хороож байна. Путин Украиныг бүхэлд нь эзлэхийг хүсвэл энэ нь Оросыг сүйрүүлэх болно" гэсэн юм.

Түүнчлэн мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Путины үйл хөдлөл таалагдахгүй байна. Тэр маш олон хүний аминд хүрч байна. Путинд ямар чөтгөр нь тохиолдчихоод байгааг ойлгохгүй байна. Би түүнийг эртнээс мэднэ, түүнтэй үргэлж хамт байсан. Гэхдээ хотууд руу пуужин илгээж, хүмүүсийг хөнөөж байгаа нь огт таалагдахгүй байна" гэжээ.

Үүний зэрэгцээ тэр Зеленскийд ч сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэв. Тэрбээр "Зеленскийн ярьж хэлж байгаа зүйлс улс орноо улам л уруудуулаад байна. Түүний амнаас гарсан үг бүхэн асуудал дагуулж байгаа нь надад таалагдахгүй байна. Үүнийг одоо зогсоох ёстой" гэв.

Цагаан ордонд эргэж ирмэгцээ дайныг дуусгана гэсэн амлалтдаа хүрч чадахгүй байгаа тул Трамп бухимдалтай байгаа. Тэр өнгөрсөн сард ч бас Путинд дургүйцлээ илэрхийлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна