Өмнөд Солонгосын алдарт хамтлаг "Аespa"-гийн гишүүн Karina "Gentle Monster"-ийн шинэ албан ёсны төлөөлөгч болжээ

Admin
2025/05/26

    Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг "Аespa"-гийн гишүүн Karina дэлхийд нэр хүндтэй нүдний шил, загварын брэнд "Gentle Monster"-ийн шинэ албан ёсны төлөөлөгч болжээ. Тэрбээр брэндийн 2025 оны шинэ цуглуулгын нүүр царайгаар ажиллах бөгөөд анхны сурталчилгааны зураг авалтууд нь албан ёсоор цацагдаж, фэнүүдийнхээ дунд хүчтэй хүлээлт үүсгээд байна. Karina-гийн өвөрмөц төрх, хүчирхэг орчин үеийн имиж нь "Gentle Monster"-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход онцгой нөлөө үзүүлнэ гэж брэндийн зүгээс онцолжээ. "Gentle Monster" нь дэвшилтэт дизайн, уран бүтээлч чанараараа алдартай бөгөөд өмнө нь "BLACKPINK" хамтлагийн дуучин Jennie, Kris Wu зэрэг олон алдартай уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна