Вьетнамд телеграмыг хаахаар болжээ

Admin
2025/05/25

Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг Телеграмын 9,600 орчим сувгийн бараг 70 хувь нь хууль бус агуулгатай материал түгээдэг болохыг тогтоосон гэнэ.

Тухайлбал төрийн эсрэг, террорист үзэл суртал түгээх, хар тамхины наймаа, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа, хууль бус замаар олж авсан хүмүүсийн хувийн мэдээллийг дамжуулахад ашигладаг байжээ. Уг мэдээлэлд өгүүлснээр Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг Телеграмын 9,600 орчим сувгийн бараг 70 хувь нь хууль бус агуулгатай материал түгээдэг болохыг тогтоосон гэнэ.

Тухайлбал төрийн эсрэг, террорист үзэл суртал түгээх, хар тамхины наймаа, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа, хууль бус замаар олж авсан хүмүүсийн хувийн мэдээллийг дамжуулахад ашиглагддаг ажээ.

Өнгөрсөн онд Вьетнамын засгийн газар Фэйсбүүк, Тикток зэрэг сошиал платформуудад хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулах, зарим хувийн мэдээллийг нь эрх баригчдад өгдөг болох журам хэрэгжүүлж эхэлсэн юм.

Телеграм компанийн төлөөлөгч Вьетнамын эрх баригчдын авсан арга хэмжээнд "гайхан цочирдож байгаагаа мэдэгджээ.

"Бид Вьетнамын эрх баригчдын хүсэлтэд цаг тухайд нь хариу өгч байсан. Сүүлийн хүсэлтийн хариуг өгөх эцсийн хугацаа тавдугаар сарын 27-нд дуусахаар байгаа" гэж уг төлөөлөгч хэлсэн байна.

2025 оны эхний байдлаар Вьетнамын интернэт хэрэглэгчийн тоо 79.8 саяд хүрчээ. Дата судалгааны S0АХ компанийн мэдээлснээр тус улсад Телеграм мессенжэрийн 11.8 сая орчим хэрэглэгч байдаг гэнэ.

Телеграмын дэлхий дахины нийт хэрэглэгчийн тоо нэг тэрбумд дөхөж байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна