38 сая дагагчтай Алдарт стриймэр IShowSpeed Монголд стрийм хийж байна

М.Үүрээ
2025/04/11

Өнөөдөр Америкийн алдарт Youtuber, стриймэр IShowSpeed  Улаанбаатар хотын төв талбай дээрээс монгол дээлтэй шууд дамжуулалт хийж байна. Тэрбээр Хятад, Монгол, Хонконг зэрэг орныг хамарсан аяллын хүрээнд Монголд ирсэн бөгөөд энэ аяллынхаа үеэр шууд дамжуулалт хийж буй нь шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн анхаарал татаж байна. IShowSpeed нь 2025 оны гуравдугаар сарын 24-нд Хятадаас эхлэн аяллынхаа шууд дамжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Монголд ирэхээ өмнө нь зарлаж байсан. Түүний энэхүү шууд дамжуулалт нь Монгол орныг олон улсын үзэгчдэд танилцуулах, аялал жуулчлалын сурталчилгаанд эерэг нөлөө үзүүлж болзошгүй юм.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна