Монголын урлагийн салбарт одоо ч гялалзан, орон зай нь томоос том хэвээр байгаа хамтлагуудын нэг бол “Камертон”. Тус хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож буй. Тэд ойдоо зориулж, зориулж, “Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийхээр товложээ.
Энэ нь Монголд анх удаа дэлхийн түвшний бүрэн хэмжээний бие даасан мега хит дуунаас бүрдсэн амьд хөгжимтэй шоу тоглолт байх юм. Тасалбарын хугацаа дуусахад ердөө 10 хоног үлдээд буй аж.
Хөгжим бүжгийн сургуулийн дөрвөн хүү тус хамтлагийг 1995 онд байгуулж, уран бүтээлийн гараагаа хүүхдийн “Маамуу нааш ир” дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж видео клип гарган эхэлж байв. Тэдний анхны хит дуу "18 нас" 1995 оны намар олны хүртээл болж, тухайн үедээ шинэлэг уран бүтээл болж байлаа. Үүний дараа 1996 онд анхны цомгоо гаргаж, тоглолтоо хийснээр Монголын хөгжмийн ертөнцөд байр сууриа олсон билээ.
????Хэзээ: 6 сарын 28, 2025
????Хаана: SocialPay Park
???? Холбогдох утас: 99607118
Тасалбарыг:
????EventX
https://www.eventx.mn/event/16...
????Shoppy
https://shoppy.mn/products/the...
????Portal
https://www.portal.mn/camerton
????Ticket
https://www.ticket.mn/event/2515
Сэтгэгдэл (1)