Жишээлбэл дуучин М.Үүрцайх 2023 онд Монголын хэд хэдэн үндэстэн, ястны ардын дуунуудыг орчин цагийн хөгжмийн найруулгатайгаар дуулж, Монголын үндэсний баяр сар шинээр олны хүртээл болгосон.
Харин Мөнхийн реп хамтлагийн хувьд өөрсдөө үг аяыг нь зохиосон "Монгол гэр" зэрэг уран бүтээл бий. 2003 онд гаргаж байсан тус дуугаа 2021 онд дахин шинэчилж МУГЖ Л.Болдбаатартай хамтран дуулж, клипээрээ дамжуулан монгол дээл, хувцас, монгол гэр, ахуй соёлыг дахин сурталчилж, хит болж байсан билээ.
Уран бүтээлчид зөвхөн орчин үеийн хөгжим гэхээсээ илүү өв соёлоо давхар сурталчлах зорилготой олон улсын аялан тоглолтоо арлын Японоос эхэлж цаашлаад АНУ-д 5 дугаар сарын 9-нд тоглохоор бэлтгэлээ хангаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна