Нэгэн цагт Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гэж сүр дуулиантай наадам болж эх орны өнцөг булан бүрээс бүсгүйчүүд тэмцээнд оролцох гэж бүтэн жилийн турш бэлддэг байлаа. Тэмцээнээс төрсөн миссүүд нь ч үнэхээр сайхан гэж хэлэгдэхээр бүсгүйчүүд байдаг байв. Тэр цагийн сайхан бүсгүйчүүдийг хаана юу хийж яваа талаар бараг хүн бүхэн сонирхож мэдэхийг хүсдэг.
Тэгвэл Дэлхийн миссийн тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон Г.Хонгорзул нь БНХАУ-д хүний их эмчийн мэргэжил эзэмшиж өдгөө эрүүл мэндийн салбарт ажиллаж буй юм.
Харин 2017 онд Монголын сайхан бүсгүйн титмийг хүртсэн А.Сайхантамир нь МИАТ компанид 2018 оноос хойш тасралтгүй ажиллаж 2024 онд Монголын топ модель болж байсан мисс бүсгүй.
Удаах нь “Miss Tousirm Mongolia” тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байсан Д.Шүрэнцэцэг Австрали улсад аялал жуулчлалын чиглэлээр мастер хамгаалж өдгөө эх орондоо мэргэжлийнхээ ажлыг хөгжүүлэхийн зэрэгцээгээр уул уурхайн саобарт хүч сорьж аялал жуулчлалын саобарт хөрөнгө оруулагч татах зорилгоор ийнхүү хоёр салбарт ажиллаж байгаа аж.
Мисс бүсгүйчүүд өөрсдийн инстаргамм хуудаснаа 2017 ба 2025 он хэмээж зургаа тавьжээ.
Сэтгэгдэл (1)