10-14 насны хүүхдүүд улаанбурхан өвчнөөр өвчлөх нь их байна

Admin
2025/04/04

Он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд туурах шинж тэмдэг хожуу үед илэрдэг. Иймд тууралт байхгүй байна гээд тайвширч болохгүй, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөв.

Бүх гэр бүлийн гишүүд хоолой зайлах дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Энэ нянгийн гол онцлог нь хатуу гадаргуу, хоолой залгиурт удаан байх шинж чанартай учраас өрөө тасалгаанд агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг хийх хэрэгтэй. 

Улаанбаатарт буй 190 гаруй өрхийн эмнэлэгт өдөр бүр ажлын цагуудаар вакцинжуулалт хийж байгаа тул таны хүүхэд товлолт вакцинд хамрагдсан эсэхийг ягаан дэвтэр, өрхийн эмнэлэгт, И-Монголиагаас харж, хийлгээгүй тохиолдолд вакцинд хамрагдахыг зөвлөлөө.

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 328 болсон. Үүнээс тав нь зөөвөрлөгдөн орж ирсэн, 323 нь дотоодын халдвар байна. 

Насны бүлгээр авч үзвэл гол төлөв 10-14 насны хүүхдүүд уг өвчнөөр халдварласан байна. 

  • Хоолой өвдөх
  • Нүд улайх
  • Нус гоожих
  • Бөөлжих
  • Хоолонд дургүй болох
  • Нүд нуухтах
  • Суулгах
  • Ханиах
  • Тууралт
  • Халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг зөвлөлөө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна