90 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 6 алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоожээ

Admin
2025/04/03

2025 оны Дэлхийн мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ энэ сарын 23-30-ны хооронд АНУ-ын Флорида мужид боллоо. Уг тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин 90 настай Ц.Раднаа оролцож, зургаан алтан медалийн эзэн боллоо.  

Тэрээр 90-94 насны ангилалд

  • 60 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвдэв,
  • Гурвын харайлтад алтан медаль хүртжээ,
  • 800 метрийн гүйлтэд алтан медаль хүртэж тус тэмцээний дээд амжилтыг эвджээ,
  • 200 метрийн гүйлтэд алтан медаль  хүртэж 37.12 амжилттайгаар дэлхийн дээд амжилт,
  • 1500 метрийн гүйлтэд 7.55.12 амжилттайгаар алтан медаль  хүртэж дэлхийн дээд амжилт,
  • 400 метрийн гүйлтэд алтан медаль авч тус тэмцээний дээд амжилтын эзэн болж чадсан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна