Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэв. Гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулга, тавд Ховд аймгийн Булган сумын харьяат, Эв Монгол клуб, Юү Эм Би ХХК, Ховд дэвжээний бөх заан Б.Баярмагнай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, ЗХ-016 бригад, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Ч.Даваадорж нар шалгарлаа. Есөд Увсын заан Э.Түмэннасан, Булганы заан Н.Баатархүү, С.Жавхлан, Архангайн залуу бөх Ө.Пэрэнлэйжамц (дархан аварга Г.Өсөхбаярын хүү) нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог "Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан"-ы шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын заан Ч.Даваадоржид, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу бөх Ө.Пэрэнлэйжамцад тус тус олголоо. Шагналыг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын "Хонгорын талын хүчтэн" ҮБХ-ны тэргүүн Алтанцэцэгийн
Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү нар гардууллаа. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам "Цолд ойрхон бөх"-өөр сумын заан Б.Баярмагнайг тодруулан шагнав.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний Бямба гарагт 15:00 цагаас "Бест буйдан" ХХК-ийн нэрэмжит "БЕСТ БАЗЕР" чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна