Йордан Улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын эмэгтэй жингийн сугалаа өчигдөр явагдлаа. Манай бөхчүүдээс 50 кг-ын жинд ОУХМ Бямбасүрэнгийн Мөнхнаран “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Зангтай таарсан. Хоёрдугаар тойрогт Филиппин, Шри Ланкын бөхчүүдийн хэн ялсантай барилдах магадлалтай байгаа. 53 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Чинболдын Отгонтуяа, Йорданы Тааибинтай барилдана. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгос, Казахстан, Хойд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай хүч сорино.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа, Өмнөд Солонгосын Литэй барилдана. Хоёрдугаар тойрогт Казахстаны Яхяароватай таарна. 57 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа Вьетнамын Дангтай таарсан. Хоёрдугаар тойрогт Японы Натамитай барилдана. 62 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд, Японы Озакитай таарсан. Хоёрдугаар тойрогт Хятадын Лилитэй барилдана.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Түвшинжаргалын Энхжин гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгос, Йорданы бөхчүүдийн хэн ялсантай барилдана. 68 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, Өмнөд Солонгосын Кимтэй таарсан. Хоёрдугаар тойрогт Киргизстан, Узбекистан, Хойд Солонгос буюу БНАСАУ-ын тамирчдын хэн ялсантай барилдана. 72 кг-ын жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОУХМ Зоригтын Болортунгалаг, Хятадын Лиутай таарсан. Хоёрдугаар тойрогт Киргизстан, Узбекистаны бөхчүүдийн хэн ялсантай хүч сорино. 76 кг-ын жингийн “А” нэгдүгээр тойрогт ОУХМ Энх-Амарын Даваанасан, Японы Ямамототой таарсан. Хоёрдугаар тойрогт Энэтхэг, Тайвань, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна