Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Хойт насандаа учирна” роман бол Монголын утга зохиолын сор бүтээлүүдийн нэг билээ. Харамсалтай нь Модун Шаньюи "Хойд насандаа учирна" буюу ижил, төстэй нэртэй бүтээл гаргаж номын дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ. Энэ нь оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн хэрэг гэж өмгөөлөгч А.Пүрэвдулам бичсэн.
Тэрээр: Хууль зүйн үндэслэлийн хувьд
Оюуны өмчийн тухай хуулийн 7.1.1-д зохиогчийн бүтээлийг хамгаалах, 15-р зүйлд зохиогчийн бүтээлийг гутаах, буруу ойлголт төрүүлэх, зохиогчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлийг хориглодог. Өрсөлдөөний тухай хуульд андуурал, хуурмаг хэрэглээ үүсгэх хэлбэрээр бараа, үйлчилгээний нэрийг сонгож ашигласан бол шударга бус өрсөлдөөний нэг хэлбэрт тооцогдоно. Зөрчлийн шинжийн хувьд “Хойт насандаа учирна” ба “Хойд насандаа учирна” гэх нэр нь дуудах болон харагдах байдал ижил төстэй, мөн уншигч андуурах нөхцөл бүрдүүлсэн байна. Энэ нь зориуд төөрөгдүүлэх хэлбэртэй ашиг олох зорилготой гэж үзнэ. Хүмүүс анхны алдарт зохиол гээд худалдаж авч байгаа бол зохиолчийн нэр хүндийг “ашигласан” гэж үзнэ. Ялангуяа зохиолчийн нэр, алдрыг ашиглан андуурч худалдаа хийж буй бол хууль зүйн хариуцлагын хувьд Зөрчлийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Иргэний хуулийн дагуу нэрийг хууль бусаар ашигласан этгээдэд санхүүгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Зохиолыг зах зээлээс татан авах, Хууль бусаар олсон ашгийг зохиогчид шилжүүлэх, Шаардлагатай бол хэвлэлийн газарт хариуцлага тооцно.
Хэрэв С.Эрдэнийн удам, өв залгамжлагчид эсвэл зохиогчийн эрх эзэмшигч Шүүхэд хандаж гомдол гаргавал “Нэр хүндэд нь халдсан, бүтээлийг нь буруу ойлгогдох байдалтай ашигласан гэж нотолж чадвал хуулийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой.
Иймд “Хойт насандаа учирна” гэдэг алдартай бүтээлийн нэрийг санаатайгаар дуурайж, төстэй нэртэй ном гаргах нь Монгол Улсын хуулиар зохиогчийн эрх болон шударга өрсөлдөөний зарчмыг зөрчсөнд тооцогдож хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна