Н.Мөнхзул: Иргэн А.Баяржавхлангийн мэдээлэл хийсэн асуудалд ажлыг хэсэг гаргаж, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн

М.Үүрээ
2025/03/24

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өчигдөр цахим сүлжээнд мэдэгдэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн мөрийтэй тоглоом, цагдаагийн алба хаагчтай холбоотой байж болзошгүй мэдэгдлийн талаар мэдээлэл хийж байна.

     Энэ үеэр ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул “Ноорог.мн” сайтын ажилтан А.Очбаярын ах иргэн А.Баяржавхлан нь өчигдөр цахим сүлжээнд цагдаагийн алба хаагчтай холбоотой байж болзошгүй ноцтой хэргийн талаар дурдсан. Тухайлбал, иргэн А.Баяржавхлан өөрсдөд нь ажилладаг гэх цагдаагийн алба хаагч Шуурхай хуралдааны мэдээллийг өөр рүү нь явуулсан мэтээр мэдэгдэл хийсэн. Энэ асуудлаар Ажлыг хэсэг гаргаж, дотоод хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар иргэн А.Баяржавхлан мэдэгдлийнхээ үеэр сонсгосон бичлэг нь цагдаагийн байгууллагаас 2024 оны есдүгээр сард зохион байгуулсан “Хянамгай бай” гэдэг хэвлэлийн бага хурлыг мэдээлэл болох нь тогтоогдсон. Гэтэл иргэн А.Баяржавхлан хэвлэлийн бага хурлын мэдээллийг шуурхай хуралдааны мэдээлэл явуулсан мэтээр мэдээлсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

     Хэрэв цахим сүлжээнд мэдэгдэл хийсэн иргэн А.Баяржавхланд алба хаагчдын хууль бус үйлдлийн тухай мэдээлэл байвал бидэнд мэдэгдэж болно. Цагдаагийн байгууллага хууль бус үйлдэл, зөрчил, гэмт хэрэг хийсэн алба хаагчтай эвлэрэхгүй, шалгаж тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ алба хаагчтайгаа холбоотой хяналт, шалгалт хийсний дараа тухайн алба хаагч буруугүй нь тогтоогдвол хуулийн хүрээнд эрхийг нь хамгаална” гэв.

Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өчигдөр цахим сүлжээнд мөрийтэй тоглоом болон цагдаагийн алба хаагчтай холбоотой байж болзошгүй мэдэгдэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн дүү болох О, Б нарыг шүүгчийн шийдвэрээр цагдан хориод байгаа талаар мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна