"Opera world" вэбсайтаас энэ цаг үед дуулж буй дуурийн шилдэг дуучдыг хоолойн төрлөөр нь 5 ангилалд хуваан шалгаруулдаг уламжлалтай. Ингэхдээ дэлхийн томоохон театруудын тайзнаа гоцолж буй дуучдын тоглолтыг мэргэжлийнхэн 100 хүртэлх оноогоор дүгнэж, нийт 52 долоо хоногийн туршид үзүүлсэн амжилт, цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна. Тэгвэл МУАЖ Энхбатын Амартүвшин 5900 оноогоор Дэлхийн шилдэг баритон дуучны жагсаалтыг тэргүүлсэн бол Францын дуучин Ludovic Tezier 5200 оноогоор удаалсан байна.
Тэгвэл МУАЖ Энхбатын Амартүвшин Венийн Штаатсопер, Италийн Ла Скала, Нью-Иоркийн Метрополитен зэрэг дэлхийн шилдэг дуурийн театруудын тайзнаа Дэлхийн томоохон сонгодог дууриудад дүрээ мөнхөлж, Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол улсын нэрийг тамгалж буй уран бүтээлч юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна