А.Баяржавхлан: Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны МӨРДӨГЧ ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН КЛУБЭЭС АВЛИГАЛД 400 САЯ ТӨГРӨГ авсан

М.Үүрээ
2025/03/24

“Ноорог”-ийн ажилтан А.О-гийн төрсөн ах А.Баяржаргал цагдаагийн алба хаагчид цахим мөрийтэй тоглоомын эздээс их хэмжээний мөнгө авдаг талаар ноцтой мэдээлэл хийлээ. А.Баяржаргал нь өөрөө цахим мөрийтэй тоглоомын “Торгоны зам” клубийн эзэн аж.

Тэрбээр хэлэхдээ, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан өөр хүнээр дамжуулан надтай холбогдсон танай ажил ямар ч асуудалгүй цаашаа явж болно клубээ сайн хөгжүүл ашиг сайн ол гээд тэгээд тэр хүнтэй тохиролцоод тэр хүн манай клубтэй 8 сар орчим хамтарч ажилласан. Найман сарын хугацаанд 400 гаруй сая төгрөгийг авсан байдаг 2023 оны 10 11 сарын үед МУ-ын хэмжээнд цахим мөрийтэй тоглоом арга хэмжээ явагдсан.

Энэ арга хэмжээний үеэр маш олон клубууд зогсож данс барилтад орж байсан бол манай клубын нэг данс барилт ороод өөр бусдаар өнчин ишигний хохиролгүйгээр тэр аяныг давж гарч байсан манай ард талд кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн тэр хүн байсан учраас давсан гэж ойлгодог тэр хүн байсан учраас давсан шүү гэж бид нарт бас ойлгуулдаг байсан.

 Үүний дараагаас 2024 оны 2 сарын үед манай кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилдаг хүн маань яагаад ч юм шунал ихэсэн өөрийнхөө олдог орлогийг нэмэгдүүлж болох юм байна гэсэн мэргэн санаа төрсөн юм шиг байгаа юм. Зохиомлоор манай данснуудыг бариад зохиомол хүнд байдлыг үүсгээд түүний дараа өгдөг мөнгөө нэмэхгүй бол шийдэх асуудал хүнд болж байна үүнийг шийдэхийн тулд өгдөг мөнгөө нэмэх хэрэгтэй байна ингээд нэмэх юм бол асуудал гайгүй явна гэж дундын хүнээр дамжуулж хэлсэн байдаг.

Тавьсан шаардлага нь бол маш хүнд маш их хэмжээний мөнгө хүсч байсан манай клубын ажилчид би өөрөө оролцуулаад тэр хүнийг аятайхан амьдруулахын тулд ажиллах гээд байгаа юм шиг тийм болох гээд байсан учраас тэр саналаас татгалзсан кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг өөр хүнийг олж цаашаа үргэлжлүүлж үйл ажиллагаагаа явуулсан байсан.  Тэр хүнтэй бол одоогоор 10 сар орчим хамт ажиллаж байна эхлээд сард 50 саяыг өгдөг байсан тэгээд өсгөсөн 75 сая болгосон 75 саяыг төлөөд  сар бүрийн 20-нд төлдөг байсан сая төлөх ёстой хугацаа нь 3 сарын 20-нд байсан боловч ноорогийн залуустай холбоотойгоор бүх хэрэг буруу тийшээ эргэсэн учраас төлөлт хийгдээгүй  эхний сар болж байх шиг байна” гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна