The MongolZ-ын Valorant баг Зүүн Өмнөд Азийн Challengers тэмцээнд оролцоно

Admin
2025/03/21

#Valorant $50,000 (173.7 сая төгрөг) шагналын сантай Зүүн Өмнөд Азийн "VALORANT Challengers" тэмцээнд дахин оролцохоор боллоо.

$50,000 (173.7 сая төгрөг) шагналын сантай "VALORANT Challengers 2025 Southeast Asia: Split 2" тэмцээн дөрөвдүгээр сарын 2-д онлайнаар эхэлнэ.

12 баг оролцох тэмцээний дөрвөн баг нь өмнөх "Split 1" тэмцээний хасагдах шатнаас эрхээ авах бөгөөд тэдний нэг нь The MongolZ байлаа.

Энэ оны нэгдүгээр сард болсон Split 1-т 11-12-р байрыг эзэлсэн The MongolZ хасагдах шатанд Тайландын "Team NKT" багийг өнгөрсөн шөнө 2-1 (Haven 13-10, Ascent 7-13, Fracture 13-9) харьцаагаар хожиж Split 2-ын эрхийг авав.

Энэхүү B-Tier түвшний "VALORANT Challengers"-ын гурван цуврал тэмцээнд оролцсон багууд оноо цуглуулж хамгийн өндөр оноо авсан баг нь A-Tier түвшний "VCT Ascension Pacific" тэмцээнд оролцох юм.

Одоогоор Монгол баг A-Tier түвшний тэмцээнд оролцож үзээгүй билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна