The MongolZ ESL Pro League-ийн шөвгийн наймд мажорын аварга Natus Vincere-тэй тоглоно

Admin
2025/03/12

CS2 гуравдугаар сарын 14-15-д шилжих шөнийн 01:30 цагаас мажорын аварга "Natus Vincere" багтай тоглохоор оноолт таарчээ

CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.

$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний шигшээ шатанд гурав дахь удаа, шөвгийн наймд анх удаа шалгарсан Монголын "The MongolZ" баг гуравдугаар сарын 14-15-д шилжих шөнийн 01:30 цагаас мажорын аварга "Natus Vincere" багтай тоглохоор оноолт таарчээ.

Хоёр баг сүүлд "IEM Katowice 2025" тэмцээний үеэр таарч тоглоход Украины баг 2-0 (Ancient 13-9, Mirage 13-3) харьцаагаар хожиж байв.

 
Interactive content by Flourish

The MongolZ өмнөх улиралд буюу "ESL Pro League Season 20" тэмцээний шигшээ шатанд Туркийн "Eternal Fire"-т хожигдон 9-12-р байраар тэмцээнээ дуусгаж байв.

The MongolZ ESL Pro League-ийн шигшээ шатанд гурван улирал дараалан, шөвгийн наймд анх удаа шалгарч байна.

Чансаа доогуур багуудын өндөр түвшний багуудтай тоглох боломжийг нээж өгдөг "ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь playoffs-т шалгарах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна