Жүжигчин Ким Се Руны үхэлд түүний хуучин найз залуу жүжигчин Ким Сү Хёныг буруутгажээ​

Admin
2025/03/11

Талийгаач жүжигчин Ким Се Рун өнгөрөгч хоёрдугаар сард гэртээ  амиа  хоролосон байдалтайгаар олдсон. Талийгаач жүжигчин Ким Сү Хёнтой 15 настайгаадаа үерхэж 6 жижлийн турш болзсон тухай мэдээллийг түүний гэр бүлийнхэн  юүтүб сувгаар дамжуулан цацсан байна. Жүжигчидийн хувтд хоорондоо 12 насны зөрүүтэй юм.  Талийгаачийн авга эгчийн ярьснаар 2019 онд Ким Сү Хён өөрийн агентлаг болох Gold Medalist-ийг үүсгэн байгуулсан. Тухайн үед Ким Се Рун өөрийн харьяа агентлаг болох YG энтертайнментаас гарч түүнтэй нэгдсэн бөгөөд шинэ авьяастнуудыг удирдан чиглүүлэх, жүжиглэх хичээл заах зэргээр цалингүй ажиллаж байжээ. 2022 онд Ким Се Рун автомашины осолд орсны дараа тэд салсан юм.  Гэсэн ч Gold Medalist-буюу түүний найз залуу Ким Сү Хён зүгээс ослын нөхөн төлбөрт 700 сая вон олгосон бөгөөд  буцаан авах талаар ямар нэгэн зүйл яриагүй байна. Үүнд талархсан Ким Се Рун хичээнгүйлэн ажиллаж энэхүү мөнгийг эргүүлэн өгөх тухай авга эгчдээ ярьж байжээ. Үүний дараа Ким Се Рун уг агентлагаас гарах шийдвэр гаргасан байна. Харамсалтай нь 2024 онд жүжигчин Ким Се Рунд 700 сая вон эргүүлэн төлөх тухай нэхэмжлэл иржээ. Үүнд цочирдсон Ким Се Рун Ким Сү Хёнтой холбогдох гэж хичээсэн ч чадаагүй тул хамтдаа авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудаснаа байршуулж байсан юм. Үний улмаас их хэмжээний өрөнд орж, сэтгэлд гутралд орон  Ким Се Рун жүжигчин Ким Сү Хёны төрсөн өдрөөр амиа хорлосон хэмээн талийгаачийн авга эгч ярьжээ. Талийгаачийн авга эгч Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ.Мөн  Ким Сү Хёныг талийгаачийн оршуулах ёслолд ирээгүйг шүүмжлэн ёс зүйгүй байдалдаа хариуцлага хүлээх ёстой хэмэээн мэдэгдсэн байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
2
love
8
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна