Ц.Бямба-Отгон арслан, Н.Өсөхбаяр тэргүүтэй тааварт явсан бөхчүүд унажээ

Admin
2025/02/28

"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаан өчигдөр/2025.02.27/ эхэлж, нэг болон хоёрын давааны барилдаанууд болсон билээ. Тэгвэл өнөөдөр 13.00 цагаас гурвын даваагаар үргэлжилж, түрүү бөх тодрох учиртай. Эхний өдөр олон сонирхолтой барилдаан болж, түрүү бөхийн таамаг байсан аварга, арслангууд өвдөг шороодов.

Нэгийн даваанд улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ш.Мөнгөнбаатар нар өвдөг шороодсон байгаа бол идэр залуучуудаас улсын харцага цолтой Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар эхний даваандаа бүдэрчээ.

Тэгвэл улсын начин цолтнуудаас Ч.Батчулуун, Д.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Ш.Дарханбат, Х.Оргилболд, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан нар өвдөг шорооджээ.

Харин хоёрын даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар унаж, олон бөх сонирхогчдын түрүү бөхийн таамгийг эвдэв. Мөн улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Б.Зоригтбаатар тэргүүтэй бөхчүүд унажээ.

Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлж, түүх бүтээж байсан улсын начин Э.Мөнхжаргал өчигдөр аймгийн арслан Ц.Төмөрцоожид тахим буулгасан аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна