Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацааг уртасгажээ. Тодруулбал, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг хамруулж байсныг 21.00-09.00 цаг хүртэл болгож байгааг уртасгалаа. Ингэснээр 100 хувь хөнгөлөх цахилгааны шөнийн хэрэглээний хязгаарыг 220 В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 700 кВт.ц байсныг 1500 кВт.ц, 380 В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 1500 кВт.ц байсныг 3000 кВт.ц болгож тус тус нэмэгдүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Хөнгөлөлтөд нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна