Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош
хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000
төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр
сарын 1-нээс хэрэгжиж байна. Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6
сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар
хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.
- 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай 114.612 тээврийн хэрэгсэл
Улаанбаатар хот руу орсон бол 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар
хотоос гарсан.
- Аравдугаар сард орон нутгийн дугаартай 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот
руу орсон бол 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот
руу орсон бол 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот
руу орсон бол 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай 135.640 тээврийн хэрэгсэл
Улаанбаатар хот руу орсон бол 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар
хотоос гарсан.
- Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай 58.993 тээврийн
хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 71.310 тээврийн хэрэгсэл
Улаанбаатар хотоос гараад байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна