17 дугаар жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн алдартнууд орон даяар ээлж дараалан тодорч, шагналаа гардаж авч байна. Монгол хүүхдийн эрүүл бие бялдрыг хөгжүүлэх, органик бүтээгдэхүүнийг Монголчууддаа таниулах томоохон зорилго агуулсан Харүмафүжи сүүний ферм хамт олон Төв аймгийн луу жилийн хөдөлмөрийн аварга хамт олноор шалгарлаа. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй байсан, Төв аймгийн хөгжил дэвшилд төдийгүй Монгол улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн сүүний фермийн үйл ажиллагааг хөгжүүлж, эрүүл аюулгүй, органик сүү сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй Харүмафүжи сүүний фермийн хамт олныг Төв аймгийн 2024 оны Хөдөлмөрийн аварга хамт олноор шалгаруулж, үйлдвэрлэгч, баялаг бүтээгч өргөмжлөлийг гардууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна