1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлж эхэллээ

Admin
2025/02/26

ЭТТ"-н 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг шилжүүлж эхлэв.

Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэдэд 120 мянган төгрөг олгосон. 135 мянган төгрөгөөс ХХОАТ  суутгаад 120 мянган төгрөг шилжүүлсэн юм. Үлдсэн ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнөөдөр олгож эхлэв. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авна. 

Харин ирэх дөрөвдүгээр сард  93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ. Эдгээр нь татварын дараах, таны дансанд шилжин орох дүн юм. Нэгж хувьцаанд 326.4 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашгийн нийт дүн 3.9 их наяд төгрөг. Үүний нэг их наяд төгрөгийг иргэдэд тараан,үлдсэн 2.9их наяд төгрөгийг "ЭТТ"-н толгой компани болох "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлнэ.


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.185
6 цагийн өмнө
0
0
ядаж 100 саяыг өгч байгаа юм шиг шаах юм аа отгонбаатар ганц цагаан суврагын баялгийн 50% иргэн бүрт 1тэрбум төгрөг оногдох баялаг байгаа гэсэн штэй . оюу толгой иргэн бүрт 300н сая, таван толгой бүр их ингээд бодход иргэн бүрт 1 их наядын баялаг ноогдох ёстой байсан нь гадна дотнын хулгайчуудын гарын ороод гадагш гараад алга болж
Хариулах
66.181.161.108
6 цагийн өмнө
0
0
Hutsdag muu shees we
Хариулах