Цагаан сарын дуулианаар "Монголын цахилгаан холбоо ХК"-ийн ажилчид ажил ХАЯНА

Admin
2025/02/25

                 Цагаан сараар Монголын цахилгаан холбоо ХК-ийн  ажилчид ажил хаялт зарлах гэж байна. Энэ компанид юу болоод байна вэ?  Ажилдаа ирдэггүй гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Чинбат захирал инженер, техникийн ажилчид нь явж чаддаггүй албан томилолтоор өөрийнх нь тушаал гаргаж ажилд томилсон хамаарал бүхий этгээдүүд болон дарга нараа дэгдээхэй мэт дагуулаад тогтмол явдаг гэнэ. Тэрбээр ажилдаа нэг ирэхээрээ улс төрийн хүрээлэнгийнхэнтэйгээ өөрийн албан өрөөндөө архидан хөлчүүрч,  зугаацан суудаг гэх.  

                 Тэр ч бүү хэл өөртөө болон тэдэндээ томилолт, урамшуулалын мөнгийг Улсын төсвөөс давхардуулж олгодог нь нотлогдож, Улсын аудитын газраас акт тавиулсан байдаг.  Хамгийн их анхаарал татаж байгаа нь 2024 онд зөвхөн виски худалдан авахад олон сая төгрөг зарцуулж, аудитаас дахин акт тавиулж байжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр архидан согтуурч,  зугаацаж байдаг үйлдлүүд нь энгийн  ажилчдынх нь дургүйцлийг хүргэдэг байна. 

                    Сүүлд тус газарт  2024 онд аудитын байгууллага 29 зөрчилд акт тавьж байсан. Актаар нь МЦХ-ны хөрөнгө мөнгө, 2 газар, тоног төхөөрөмжүүд, ажилчдынх нь зуслан бүхэлдээ алга болсон нь илэрсэн байдаг. 

              Энэ байгууллагыг өөрийн гэр шигээ болгосон Б.Чинбатад арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн нь намынхантай нь холбоотой. Салбарын сайд нь АН-аас томилогдсон болохоор хүч хүрэхгүй л болов уу. Одоо  сайдынхаа оруулсан шалгалтыг гурилдаж байгаа сурагтай. Хоорондоо АН 2 жилийн дараа л бүр мөсөн арчигдана гэлцэж, хөхөрцгөөдөг гэнэ. 

Санхүүгийн тайланг энэ компанийн ажилчид нь мэдэхгүй хараагүй олон жилийн нүүрийг үзжээ. Б.Чинбат захирлын хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэж үйлээ үзэж байж Хөвсгөлийн гаралтай гишүүнээ тендер гувшуулах замаар тэжээсээр иржээ. Ингэхдээ Хөвсгөлд шаардлагагүй, судалгаа ч хийгдээгүй бүтээн байгуулалтын компаниас хийж байгаа гэх нэрэн дор Монголын цахилгаан холбоо ХК-ийн инженер, техникчид ундуйцдаг гэх. Монгол Улсад 5G оруулаад хэдхэн монопол тарифтай үүрэн опператоруудыг бодлогоор нь тэнцвэржүүлж болох. Мөн хиймэл дагуулыг Засгийн газраас шийддэггүй юм аа  гэхэд нэгэнт орж ирсэн гаднын компаниудтай хамтарч Монгол улсаа бүхэлд нь интернетэд холбох, хаана ч утасны сүлжээ барьчих болгочих боломж олон. 

              Өөрийнх нь тухай сөрөг мэдээ гарахаар  Б.Чинбат захирал Монголын цахилгаан холбоо ХК-г ашигтай ажиллаж байгаа гэх мэтээр төлбөртэй мэдээг зарим нэр бүхий сайтуудад байршуулчихна. Харин төлбөртэй мэдээг уншсан тус газрын ажилчид сүүлийн 4 жилд цалингаа нэмүүлж чадаагүй байгаа гэх бөгөөд арга ядаад цагаан сараар ажил хаяхаар болж, харьяа яамандаа өргөдөл өгчээ. 

 

              Б.Чинбат захирал өгдөг ярилцлага шигээ, хөлсний бичээчээр бичүүлдэг ярилцлага шигээ томилогдсоноосоо хойш нэг ч удаа ашигтай ажиллаж үзээгүй гэдгийг ажилчид нь дуу нэгтээ нотолдог байна. Тэр ч бүү хэл жил бүр хэдэн тэрбумаар тоологдох алдагдалтай ажилласан. “Монголын Цахилгаан Холбоо" компани 2022 оны эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай. Эхний хагас жилийн алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 394 хувиар өссөн үзүүлэлттэй. Иймээс "Монголын Цахилгаан Холбоо" компанийн өрийн хэмжээ жилийн дотор 40.3 хувиар нэмэгдсэн байдаг. 

           Тэгэхээр энэ байгууллага чухам яагаад ийм сул дорой, олон жил дараалан хэдэн тэрбумын алдагдалтай ажиллаж байгааг холбогдох яам нь шалгаж хариуцлага хүлээлгэдэггүй юм гэхэд ядаж түүнд албан тушаалын хариуцлага хүлээлгэх цаг болсон.

Б.Чинбат болон түүний тушаалаар ажилд авсан хамаарал бүхий этгээдүүдийн олон жил Улсын төсвийн мөнгө үрэн таран хийсэн. Тэд үгсэн хуувилдаж  “Монголын Цахилгаан Холбоо”-г албаар алдагдалтай ажиллуулж, дампууруулж байгаад хувьчлал нэрээр авах гэсэн санаархал байж ч магадгүй! Энэ мэтийн Төрийн өмчит компаниудын алдагдлыг цагийн цагт л татвар төлөгчид нөхөж ирсэн түүхтэй. 

Тус газрын асуудал хэмжээнээсээ хэтэрч, барьж дийлэхгүйдээ хүрвэл Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбат ажлаа өгөөд ч асуудлыг шийдэхгүй. Тэр хамаарал бүхий этгээдүүдийн хамтаар халаас дүүрэн ажлаа хүлээлгэн өгөх нь. Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбатын хууль бус үйлдэл энэ хүрээд дуусахгүй. Цааш үргэлжилнэ. 


7
angry
0
care
1
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.75.251
2025/03/08
0
0
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
Хариулах
139.5.219.98
2025/02/27
0
0
ДАНДА МАН. МАН-Ы ХОР ХӨНӨӨЛ НЬБАРАГДАШГҮЙ.
Хариулах
139.5.217.68
2025/02/26
0
0
....ардчилалыг андуурч баяяжих хэрэгсэл +шагналын хэрэгсэл болгох гэдэг л энэ..хаана сахилга бат сул, шаардалага сул, олны хяналт сул байна тэнд л эзэнгүйчүүлдэг давхаргууд нуугдсан байдаг...үүнийг АН-ын хуучцуул л их ашгилсан тиймээс тэд өөрт ноогдохоо авч гадаадад АНУ-д дүрэвсэн...гэвч тэднийг эх орон эргүүлэн авчир түмэний өмнө хариуцлага тооцох болно!!666
Хариулах
103.57.94.79
2025/02/26
0
0
Байгууллагыг хувийн компани шигээ санадаг тойрон хүрээлэгч хэдэн явдаг хэлтэар тойруулдаг үнэн үг хэлсэн хүнийг үзэж чаддаггүй хүмүүсийг өөрийн дээш ахих гишгүүр болгодог заваан юмнуудыг дарганцар болгох маш хортой байдаг шүү.
Хариулах
202.126.88.108
2025/02/26
0
0
Ene kompani hog2. Chinbat gej buzar huur bgaa yum
Хариулах
202.179.31.242
2025/02/26
1
0
Энэ одоо арай ч дээ, Манай компанийн ажилчдын яаж ингэж доромжилж чадаж байна аа. Цагаан сар, Цахилгаан холбоо хоёр ямар хамааралтай билээ. Амралтын өдрөөр ажил хаяаад байдаг, бид тэнэг үү
Хариулах
202.126.88.108
2025/02/26
0
0
Энэ компани Мафийн үүр уурхай болчихсон юм. Ингэх гээд бсан юи
Хариулах
202.126.88.108
2025/02/26
0
0
Zuv
Хариулах
139.5.219.151
2025/02/26
0
0
Baatarkhuu soliotiin zohioson ulger kkk. Ene yaam ene saidaasaa hoish neg ch udaa zasgiin hurald asuudal oruulj shiidverluulj uzeegui baij hunii ajild sanaarhaj balai balai yum bichuulj yavdag erguu. Kkk
Хариулах
66.181.191.78
2025/02/25
0
0
Үнэн байхаа. АН-ын алиа солиотой нусгайнууд ажиллахгүй ээ ... Тэд өрөм хусам хусах л ажил хийж явдаг солиотууд. Солиотууд 2000 оноос хойш энэ салбарын сайдын суудалд дархлагдаад, МАН нь яахав нэг их орлого үгүй яамаар яахав эдэнд өгсөн өлзийтэй гээд явдагаас Монголын цахилгаан холбоо компани тартагтаа тулж өр, өтөндөө баригдаж ээ..... Наад улс төрчирхүү нусгайгаа ИТА, ажилтангууд зодоод хөөгөөд зайлуул.
Хариулах