ОНЦЛОХ ПОСТ: Амьдралдаа би нэг л удаа гүн уйлсан…

М.Үүрээ
2025/02/25

Иргэн Магнайгийн постыг уншигч танд онцлон хүргэж байна. 

Амьдралдаа би нэг л удаа гүн уйлсан…

2009 оны хавар шүүхийн танхимд төрсөн охиноо хүнд өргүүлэх тухай өргөдлийг нулимсанд дэвтсэн цаасан дээр цэнхэр бэхээр бичиж байв. Тэр хурлыг МУИС-ын шинэхэн төгсөгч 10н жилийн ангийн найз хуульч С. Булган гэрчилж, протокол хөтөлж байлаа… Тохиолдол гэдэг сонин.

2003 оны намар шилжиж очсон ангийнхаа охинд ухаанаа алдтал дурлаж байлаа… Бид анхны харцаар бие биедээ дурласаан. Тэр бол 9-р анги. Жинхэнэ хайр байсан.  

Бид хоёр 3-р курсдээ хөөрхөн охинтой болж байлаа. Тэр хүртэл хайртын маань аав ээж надад хэрхэн дургүй байсан бүх түүхийг энд бичилгүй өнгөрөөе. Тэр бол 2007 он.

Дөнгөж төрсөн охиныг минь оюутан хүүхдүүд хичээлдээ анхаарах ёстой гэж миний ээж өөрийн юм шиг 2 нас хүргэв.

Шалтгаан нь ямар байх нь хамаагүй. Би биеэ өмөөрөхгүй, бид салах болов.

Эхэнд бичсэн шүүх хурал. Би 5-р курс. СУИС-ын дуурийн дуулаачын анги 5н жил суралцдаг. Охины ээж ШУТИС төгссөн инжинер. Ажилд орчихсон байв. Цалинтай. Би оюутан. Тэгээд ч Монгол улсын хууль ээжийн талд. Миний ээж буюу эмээ нь өсгөсөн нь энд падлий байхгүй.

Улмаар би давж заалдана, охиноо авахын төлөө эцсээ хүртэл явна гэв.

Тэр үед хадам эцэг мэргэн санаа хэлэв. Та хоёр залуу хүмүүс шинээр амьдарна. Би отгон охиноо болгож авая, хэнээс ч илүү хайрлана. Гэв. Энэ бол төгс шийдвэр. Би зөвшөөрөн мөнөөх өргөдлийг бичив.

Шүүхийн шийдвэр: Охиныг насанд хүртэл чи танихгүй хүн! Уулзах эрхгүй. Гэж хатуу тогтоов.

Тэр цагаас хойш би охинтой хүн гэдгээ зөвхөн бодож л чаддаг байсан ба хэрхэн их шаналдаг байсныг надаас өөр хэн ч мэдэхгүй…

Хамгийн сүүлд экс хадам дүүтэйгээ хуйвалдаж охиноо 4н настайд нь нэг удаа харсан. Сануулга авсан болохоор охиноо бодоод дахиж харагдахгүй байя гээд өнөөдрийг хүртэл дотроо үхэж шатаж хатаж хүргэв.

Энэ оны 3-р сарын 12нд охин маань 18н нас хүрнэ.

Энэ хүртэл надад хэрхэн хатуу ханддаг байсныг огт бичсэнгүй. Охиныг минь мундаг сайн хүн болгож хүмүүжүүснийг нь бодоод хохирогчын дүрд тоглохыг хүссэнгүй. Баярлаж явах ёстой байх.

20 хоногийн өмнө экс хадам ээж ярив. Бид 2 тэтгэврийн зээл аваад чиний охиныг гадаадад сургуульд явуулсан. Тэр мөнгийг төрсөн өдрөөс нь өмнө өгөхгүй бол шүүхдэнэ гэв. Үхсэн ацны шүүх! Тэр чинь миний охиныг минийх биш болгосон газаршт. Тэгээд мөнгө авах болохоороо буцаагаад минийх болгодог газар юм уу?

Гэхдээ тэ? Охиныхоо төрсөн өдрөөр 100н сая төгрөг өгчихөөрэй гээд хэлсэн бол би хичээх байсан тэхүү…  

Бас өгөхгүй бол шүүхдэнэ гэсэн нь үнэхээр лалар санагдав.

Бас ок би өгнө, тэгээд охиноо харж уулзаж болох уу гэсэн чинь үгүй гэв…

Мөнгө чухал биш шүү дээ! Хэдэн жил намайг яаж шаналж, дүү нараас нь ч эгчийг нь нууж явсныг мэдэхгүй байж…

Намайг үр хүүхдийнхээ төлөө нүдээ ухаад өгсөн ч чадах эр гэдгийг ойр дотны хүмүүс бүгд батлана. Хүмүүс яагаад эцсээ хүртэл ингэж дээрэлхдэг юм болоо?

Би энэ тухай ээждээ ч хэлж чадаагүй л байна.

Би нэхсэн мөнгийг нь 3-р сарын 12нд шилжүүлнэ гэж бодож байв. Гэвч өнөөдөр ирсэн мсж нь энэ постыг бичхэд хүргэв. Коментоор оруулчихая! Хүн шиг байцгаагаарай пиздакуудаа!

Миний 16н жилийн шаналалын хажууд нэхсэн мөнгө чинь дэндүү бага байсан шүү!




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна