Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний хурлаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.
Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо.
Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой боллоо.
Олон жил өсөж, арвижаагүй нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үр өгөөжтэй, эдийн засгийн бодитой шийдвэр гарган дэмжсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүддээ баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна