​Эмэгтэй хүн дотроосоо болон гаднаасаа хөгжин цэцэглэхэд юу нөлөөлдөг вэ?

Admin
2025/02/24

Салбар салбартаа манлайлж, үлгэр дуурайлал болж буй эмэгтэйчүүдийн төлөөллүүд өнгөрсөн бямба гарагт охид, бүсгүйчүүдэд зориулсан “Women talk” эвент зохион байгууллаа. Дэлхий дахинаа эрчимтэйгээр эмэгтэйчүүдийн манлайллын эрин үе ирж байгаа билээ. Тэгвэл энэхүү эвент нь эмэгтэй хүн дотроосоо болон гаднаасаа олон талаар хөгжин цэцэглэхэд юу нөлөөлөх, өөртэйгөө хэрхэн ажиллах тал талын цогц мэдлэг мэдээллийг түгээх зорилготой аж.
Тухайлбал, 24 настайдаа “Calin” брендийг үүсгэн байгуулж залуу охидуудад манлай болж яваа О.Номин эрүүл амьдарлыг хэрхэн цогцлоох талаар онцолсон бол Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд тооцогддог Ч.Сэлэнгэ эмэгтэйчүүдийн манлайлал, Ад үзэгдэх зоригын талаар тодотгож ярьсан юм.
Мөн түүнчлэн мисс Б.Гүнзаяа охид бүсгүйчүүдэд тулгамддаг хамгийн чухал асуудал болох арьс арчилгааны талаар мэдээлэл өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна