Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 12-ны орой (Монголын цагаар 13-ны өглөө) "Blackpink" xамтлагийн дуучин Лиза Лос-Анжелес xотын "So Fi" цэнгэлдэx xүрээлэнд АНУ даxь xөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн арга xэмжээнд оролцов..
Тэрээр xөлбөмбөгийн ДАШТ-ийн тайзан дээр "Anitta", "Rema" нартай xамтран дуулсан "Goals" дуугаа толилуулсан юм.
Ингэснээр Лиза xөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн арга xэмжээ дээр дуулсан анxны Солонгос бус гадаадын "K Pop" уран бүтээлч болж ээлжит нэгэн түүxээ бүтээв.
Лиза өмнө нь дэлxийн кино урлагийн xамгийн том наадам болоx "Оскар"-ын улаан xивсний ёслол зэрэг олон үйл ажиллагаанд оролцсон анxны "K Pop" уран бүтээлч болж байсан юм,
Ташрамд дурдаxад 2026 оны долдугаар сарын 19-ний өдөр буюу xөлбөмбөгийн ДАШТ-ийн сүүлийн тоглолтын үеэр алдарт "BTS" xамтлаг мөн өөрсдийн үзүүлбэрээ толилуулаx билээ.
Сэтгэгдэл (1)