Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол наадам цогцолборт "Монголын богино зайн уралдаан уяачдын холбоо"-ноос 2025 оны 02 сарын 22-ны өдөр морины богино зайн уралдаан зохион байгууллаа.
Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Тэгвэл тус шийдвэрийг үндэслэн унаачаар 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насанд хүрэгч унаж уралдсан байна.Уралдаанд азарга, их нас, соёолон гэсэн 3 насны морь уралдуулсан юм.
Азарганы уралдаанд 11 морь,
Их насны уралдаанд 8 морь,
Соёолон насанд 3 морь уралдаж нийт 22 морь уралджээ.
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран өвөл хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажилласан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна