XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор шагнахаар болжээ. Ж.Оюундарь нь Монгол улсын Ардын жүжигчин Лоолийн Жамсранжавын охин бөгөөд удам дамжсан жүжигчин юм. Тэрээр 1992 онд СУИС-ийг Л.Лхасүрэнгийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. Тэр цагаас өнөөдрийг хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй бөгөөд 80 гаруй тайзны бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна