УИХ-ын гишүүн Д.Бум-Очир удахгүй болох гэж Цагаан сарын баярын ач холбогдлыг ийн дүгнэжээ.
Цагаан сар зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм. Учир нь Цагаан сараар уурлаж бухимдахгүй байх, хараасан доромжилсон үг хэллэг хэлэхгүй байх, хүнтэй муудахгүй байх, муудсан бол эвлэрэх, хар буруу, муу муухай зүйл бодолгүй, сайн сайхныг зөгнөн бэлгэдэж, гэгээн цагаан бүхнээр зүрх сэтгэл, оюун санаагаа дүүрэн байлгах учиртай. Энэ бол “Цагаан сар”-ыг Цагаан сар гэж нэрлэдгийн нэгэн чухал учир шалтгаан. Хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой энэ онцлог нь Цагаан сарыг дэлхийд хосгүй болгодог.
Наадам л дэлхийд ганцхан юм биш, Цагаан сар ч дэлхийд ганцхан. Учир нь бүх нийтийн сэтгэл заслын ач холбогдолтой үндэсний хэмжээний баяр юм. Цагаан сарыг Азийн бусад орны хаврын баяраас илүү зүйл биш гэх нь түүний монгол онцлогийг үнэ цэнгүй болгож байгаа хэрэг болно. Хаврын баяр мөн боловч Цагаан сар нь давтагдашгүй Монгол онцлог бүхий, хаврын баяр гэж ойлгох нь зүйтэй. Бид Цагаан сарын энэ мэт бусад онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээж Монголын Цагаан сар Монголоороо хадгалагдан үлдэх болно гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна