Мандухай сэцэн хатан киноны Алтжин хатны дүрээр монголчуудын сэтгэлд мөнхөрсөн жүжигчин Т.Отгонтогос Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртэхээр болжээ.
Өдгөө 59 настай тэрбээр 1985 онд бүтээгдсэн “Мандухай сэцэн хатан” киноны бага хатан Алтжингийн дүрийг 22 насандаа бүтээсэн тус дүр, домог болсон АЖ Цогзолмаа гуайн бүтээсэн “Цогт тайж” киноны Төвдийн гүнжийн дүрийн дараа бичигддэг.
Нүцгэн цээж ч харуулдаггүй байсан социализмын үед Батмөнх даян хаантай энгэр зөрүүлэх гоо бүсгүйн дүр шуугиан тарьж, бүр хөдөөгүүр яг энэ хэсгийг гаргахдаа киномеханикч нь камерынхаа өмнүүр гараараа хаачихдаг байсан гэх. Мэдээж энэ хэсэгт залуухан сайхан бүсгүйн гоо үзэсгэлэн илүүтэй анхаарал татсан. Тийм тулдаа ч 500 гаруй бүсгүйчүүдээс Н.Отгонтогосыг сонгож, “Нүцгэн зураг авахгүй, дараа нь монтажийн аргаар үзүүлнэ” гэж хуурч байгаад кинонд тоглуулчихсан гэж уран бүтээлчид түүх өгүүлэн дурсдаг.
Сэтгэгдэл (1)