Шагайн харвааны тэмцээнд Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ

Admin
2025/02/24

"Их шөвгийн эзэд" үндэсний бөхчүүд, шагайн харваачдын хамтарсан үндэсний шагайн харвааны нөхөрсөг тэмцээн өчигдөр болжээ. Энэхүү тэмцээнд  бөхчүүдийн цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ.

Харин хоёрдугаар байранд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин дүүгүүр Д.Цэрэнтогтох, гуравдугаар байранд Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Л.Жамбал орсон байна.

Багийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна