​ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Admin
2025/02/22

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаад тус хуулийн төслийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны багийн эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг иргэний, захиргааны, эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хүрээнд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан  санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахаар болов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна