Хувьцааны мөнгөө 769 хүн ногдол ашгаа хандивлажээ

Admin
2025/02/22

Энэ сарын 20-ноос эхлэн иргэдээс И-Монголиа апплийкэйшнээр дамжуулан санал авч эхэлсэн.

И-Монголиа аппликэйшинд нэвтэрч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн зарцуулалтад санал өгөх юм. Өчигдрийн байдлаар (2025.02.21) 256 мянган хүн саналаа өгчээ. Тэднээс 243 мянга нь ногдол ашгаа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэжээ. 12 мянган хүн хуримтлалын санд хадгална гэсэн бол 769 хүн хандивлана гэсэн байна. Сонголтууд:   Бэлэн мөнгө – /Ногдол ашгаа өөрийн банкны дансанд шууд шилжүүлэн авах/ Хуримтлалын сан – /Ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж хадгалах (Баялгийн сан)/ Хандив – /Нийгмийн сайн үйлс, тодорхой төсөл, санд хандивлах/ гэсэн 3 төрлөөс сонгох боломжтой. Хэрэв санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлсэн юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна