Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдсан. Уг тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнамын Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн иргэн байна.
Иймд тус нислэгээр хамт ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 89016199 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд хандан үзлэг шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-ээс зөвлөлөө.
Мөн ХӨСҮТ-өөс холбогдсон тохиодолд мэдээллээ үнэн зөв төвөгшөөлгүй өгч хамтран ажиллахыг анхаарууллаа. Ингэснээр халдварыг цаг алдалгүй тодорхойлж голомтын хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлсэнээр халдвар цааш тархахаас сэргийлэх боломжтой болох гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна